2020 оны 08-р сарын 11, Мягмар гариг

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд ажиллаа

Хэвлэх2019 оны 03-р сарын 11, Нийт үзсэн : 95

Зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд ажиллаа

Дархан-Уул аймгийн “Дархан ус суваг” ХХК, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Гавшгай ус” ХХК, Булган аймгийн Булган сумын “Булган мээж” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх зорилгоор Зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу газар дээр нь ажиллав.

“Дархан ус суваг” ХК нь Хараа голын дагуу байрлах 18 гүний худгаас хоногт дунджаар 7000-10000м3 ус олборлон 2–р өргөлтийн насосны станцаар дамжуулан, ф-500мм-н хос шугамаар Дархан хотын хүн амыг унд, ахуйн стандартын шаардлага хангасан усаар хангадаг байна. Мөн цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 10000м3 усыг механик болон биологи цэвэрлэгээ хийж 88% цэвэрлэсэн усыг байгальд нийлүүлдэг.