2020 оны 08-р сарын 11, Мягмар гариг
Хэвлэх

Танилцуулга

Танилцуулга

Манай байгууллага нь бүтэц зохион байгуулалтын хувьд Захиргаа аж ахуйн салбар, Усан хангамж цэвэрлэх байгууламжийн салбар, Гэр хорооллын ус хангамжийн салбар, Дулаан, халуун ус, тээврийн үйлчилгээ гэсэн дөрвөн салбар, нийт 163 ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэглэгчдэд стандартын шаардлага хангасан цэвэр ус, дулааныг горимын дагуу үгээх, бохир усыг татан зайлуулах, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, нийтийн үйлчилгээг соёлч шуурхай хүргэх, удирдлага санхүүгийн хувьд бүрэн биеэ дааж ажиллахад тус компанийн эрхэм зорилго оршино. Тус компани нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ, дулаан үйлдвэрлэж түгээх, усны тоолуур суурилуулах, засварлах зэрэг үйл ажиллагааг Тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж байна. Усан хангамжийн эх үүсвэрийн 5 худаг, цэвэр усны II өргөлтийн насост станц, цэвэр усны төв болон салбар 23,2 км шугам сүлжээ, бохир усны дамжуулан шахах, төв насост станцууд, бохир усны төв болон салбар 21,3 км шугам сүлжээгээр дамжуулан төсөвт болон аж ахуйн нэгжийн 191 байгууллага 34 орон сууц, 116 хаусны нийт 993 айл өрхийг ундны ус, цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг.

Мөн зөөврийн ус хангамжийн 3 машин, 32 ус түгээх цэг, 16 гүний худгаас гэр хорооллын 40 мянга гаруй айл өрхийг ундны усаар хангаж байна. Мөн 6 нам даралтын халаалтын зуухнаас сургууль цэцэрлэгүүд зэрэг аж ахуйн газар, айл өрхийг дулаанаар хангадаг.

Авар засварын 14 мэргэжилтэй ажилтан, 14 машин механизмтайгаар инженерийн байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг хийж, авар гэмтлийг цаг тухайд нь шуурхай барагдуулж байна.