2020 оны 08-р сарын 11, Мягмар гариг
Хэвлэх

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй тань энэ өдрийн мэнд хүргэе.

“Хөвсгөл Ус Суваг” ХХК нь Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид Монгол Улсын Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу ХСУХАТАҮЗЗөвлөлөөс олгодог ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг эрхлэх Тусгай зөвшөөрлийн нийт 14 ажил үйлчилгээ байдгаас 13 ажил үйлчилгээний зөвшөөрлийг, Хөвсгөл аймгийн ЭХЗЗөвлөлөөс олгодог дулаан үйлдвэрлэх, дулаан дамжуулах, дулаан түгээх Тусгай зөвшөөрлийг, СХЗГазраас Усны тоолуур суурилуулах, засварлах тусгай зөвшөөрлийг тус тус авч гэрээ байгуулан үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж байна.

Аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний жигд найдвартай ажиллагааг хангах, улс орны эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд манай байгууллагын ажил, үйлчилгээ нэн чухал үүрэг гүйцэтгэдгийг дурдахад таатай байна.
Манай байгууллагын хамт олон хэрэглэгчдийн хэрэглээний цэвэр ус, дулааныг горимын дагуу түгээх, бохир усыг татан зайлуулах, инженерийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэн иргэд хэрэглэгчиддээ хүргэн ажиллахад хэрэглэгч та бүхний оролцоо, зөвлөмж, санаачилга үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Аймаг орон нутагтаа Нийтийн аж ахуйн үйлчилгээний үр шимийг дээшлүүлж, тав тухтай амьдрах, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж байна.

Хүндэтгэсэн:
“Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяр